Багануур дулааны станц: Ажилд орохыг хүсэгчид доорх "Хэрэгцээт файл" хэсгээс ажлын анкет татаж авч бөглөнө үү.

Blue Grey Red
Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
Joomla Templates and Joomla Extensions by ZooTemplate.Com
  • Дулааны тариф

  • Хэрэгцээт файл

“БАГАНУУРЫН ДУЛААНЫ СТАНЦ” ТӨХК

                                        

 

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Монгол Улсын хөгжил дэвшлийн зангилаа болсон Нүүрэнтэйн хөндийд их бүтээн байгуулалт ид өрнөж эхэлсэн үе буюу 1980-н онд Багануурын уурхайг дулааны эрчим хүчээр хангах зорилгоор “Багануурын Дулааны Станц” ТӨХК нь анх  байгуулагдсанаас хойш эдүгээ 35 жилийн түүхэн замналыг туулж өнгөрүүлсэн билээ.
     Түүхэн энэ хугацаанд тус байгууллага нь хөгжин бэхжиж, компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн тэлж, хэрэглэгч, харилцагч нартаа  чанартай, найдвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх зорилтоо хэрэгжүүлэхэд үе үеийн инженер техникийн ажилтан, ажиллагсад нэг бүрийн маань сэтгэл зүтгэл, идэвх чармайлт, үүрэг оролцоо бүхнээс чухал байсан гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Бидний ажлыг үргэлж дэмжиж, итгэл үзүүлэн хамтран ажилладаг бизнесийн түнш байгууллага, харилцагч, үйлчлүүлэгч нартаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд та бидний хамтын ажиллагаа ирэх он жилүүдэд ч харилцан үр ашигтай байна гэдэгт итгэлтэй байна.
Жилдээ 300 мянган г/кал ДЭХ үйлдвэрлэх хүчин чадалтай тус станц нь эрхэм зорилгынхоо хүрээнд өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдуулан дүүргийн аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдийнхээ ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллахын зэрэгцээ төсвийн болон өөрийн хөрөнгө оруулалтаар техник технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэн тоноглолуудын найдвартай ажиллагааг улам баталгаажуулж чадлаа.
ДЭХ хэрэглэгчдийн 90%-ийг хамарсан дулаан хангамжийн нэгдсэн системийн үл хамаарах схемд шилжүүлсэн, станцын сүлжээний насосыг хувьсах зарцуулалтын насосоор шинэчлэх, агаарын бохирдолыг бууруулах төр засгийн бодлогыг дэмжиж “Хөх чоно” ХХК-тай хамтран станцын ус халаалтын зуухны галын хотлыг өөрчлөх замаар зуухыг дулаан үйлдвэрлэхийн зэрэгцээ кокс, хагас кокс үйлдвэрлэх  горимд шилжүүлэх зэрэг томоохон ажлуудыг амжилттай  хийж гүйцэтгэсэн.
Энэ амжилт нь ажилтан бүрийн хичээл зүтгэл, бүтээлч хөдөлмөр, харилцагч, хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудын маань тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд бий болсон юм.
Энэ дашрамд Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулах 700 мВт-ийн хүчин чадал бүхий Багануурын Дулааны цахилгаан станц 2015-2019 онд баригдахаар болсон нь Багануур хотын иргэд, ААН байгууллагууд хямд өртөгтэй дулаан цахилгаанаар хангагдах, үсрэнгүй хөгжин дэвжих боломж гарч байгаад талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй юм.
Манай байгууллагыг үүсэн байгуулагдах үеэс нь эхлэн өнөөг хүртэлх хугацаанд өөрсдийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байсан үе үеийн удирдлага, ахмадууд, компанид тодорхой хугацаанд ажиллаж байсан ажилтнууд одоо ажиллаж байгаа хамт олон,  харилцагч байгууллага, иргэд болон  бидний ажлыг дэмжин ажиллаж байдаг Төр захиргааны байгууллагуудын удирдлага, ажилтнууд Та бүхэндээ “Багануурын Дулааны Станц” ТӨХК байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

                                                         Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Цаг агаар



Санал асуулга

Бидний үйлчилгээний талаарх таны бодол.

1
18
Хангалттай сайн
2
16
Маш сайн
3
15
Муу
4
10
Маш муу
5
8
Дунд
» Go to poll »
5 Votes left